Хотын дарга өрөөнийхөө үүдэнд халуун хэмжигч суурилуулсан байгааг Нийслэлийн АН-ын бүлэг сошиалд нийтэлсэн байсан. Өөрийнх нь талаарх шинэ мэдээнд соргог ханддаг дарга маань үүнд хариулж “Хувь, хувьсгалаа ялгаж дуугарч бай .. Мөнхболд туслах аа явуулж хувийн мөнгөөрөө захиалж авсийм аа. Ариутгагчтай сүперийн нь Хангарьд, Тамгын үүдэнд маргааш тавиулна аа. Жич: Төлбөр бас хувиасаа. Одоо болох уу?” хэмээн жиргэсэн байв.
Ингэхдээ халуун хэмжигч худалдан авсан баримт сэлтийг хавсаргасан байсан юм. Гэтэл баримтад нэр нь дурдагдсан “Биггрийн лайт” компани нь цэвэр ус үйлдвэрлэдэг, халуун хэмжигч хаалга оруулж ирдэггүй болж таарлаа.
Мөн суперийг нь Хангарьд ордон, Тамгын газрын үүдэн байрлуулна хэмээсэн нь ч худал болж таарлаа. Сүүлийн үеийн ариутгагчтай, халуун хэмжигчийг сонирхож үзэхээр Хангарьд ордонг зорьсон ч халуун хэмжигч алга. Хамгаалагч нь ганц зураг ч даруулсангүй. Тэнэг хүнд харагддаггүй л биш юм бол алга байна шүү, халуун хэмжигч чинь Хотын дарга аа.