ЭМЯ-аас коронавирусний талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Улаанбаатар хотод ойрын хавьтлын 1063 хүн байна. Үүнээс 386 хүнд гурван удаа шинжилгээ хийсэн. 827 хүнд хоёр удаа шийнжилгээ хийлээ. Батлагдасан тохиолдлын илрүүлэлт хийхэд 71 хувь нь анхны шинжилгээгээр онош батлагдаж байгаа. 26 хувь нь хоёр дахь давтан шинжилгээнд онош батлагдаж байгаа бол 3 хувь нь гурав дахь давтан шинжилгээнд онош нь батлагдаж байна. Халдварын нууц үеийн хугацаа 1-14 хоног дотроо онош батлагдаж байна" гэв.