Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайжруулсан түлшийг 50 хувь хямдралтай үнээр худалдана

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Засгийн газраас иргэн аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэд хэдэн бодлого хэрэгжүүлж байна. Үүнд:

1. Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг энэ сарын 3-наас ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр худалдана.  Нийслэлчүүд  өвлийн улиралд өдөрт 4,000  тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг. 

2. Ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлнэ. 

3. Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ. 

4. "COVID-19" цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ.  

5. Халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

ЭМЯ: Шинээр 11 хүнд халдвар илэрчээ
ЭМЯ: Шинээр 11 хүнд халдвар илэрчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.