Удаан үргэлжилсэн ган, бусад уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын улмаас Австралийн нугасан хошуут мөхөхөд хүрлээ гэж даваа гарагт хэвлэгдсэн судалгааны бүтээлд эрдэмтэд анхааруулжээ.
Австралийн зүүн эрэг дээр усанд амьдрагч нугасан хошуут ган, бохирдол, далан барих зэргээр амьдрах орчинг нь хувааснаар 40% хүртэл буурсан байна гэжээ.
Хэрэв асуудал энэ чигээр үргэлжилбэл нугасан хошуутын тоо толгой дараагийн 50 жилд 47-66%-иар буурна гэсэн тооцоолол гарчээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч чадвал 2070 он гэхэд 73% хүртэл өсөх боломжтой.
Байгаль хамгаалах олон улсын холбооноос нугасан хошуутыг “мөхлийн ирмэг” дээр байгаа амьтдын тоонд оруулаад байсан.
Дэлхий дээр өндөглөдөг ердөө таван төрлийн сүүн тэжээлтэн амьтан байдгийн нэг нь нугасан хошуут. Нугасан хошуу, минжний сүүл, халиу шиг хөлтэй, хойд хөлөндөө хор тээдэг дэлхийн хамгийн өвөрмөц амьтны нэг.