Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралид хүчтэй шороон шуурга болж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 8 секунд

Австралийн Нью Саут Уэльс мужид болж буй хүчтэй шороон шуурганы улмаас зарим хотод өдрийн цаг шөнөтэй адилхан болж хувирчээ.

Цаг уурын газраас хүчтэй салхи шуургатай, аянга цахилгаантай бороо мужийн төв, хойд, зүүн хэсгээр орохыг өнгөрсөн ням гарагт анхааруулж байсан.

Нью Саут Уэльс мужийн Паркес хотод салхины хурд 94 км цаг байсан бол Дуббо хотод 107 км цаг хурдтай байжээ.

Викториа мужид орсон бороо, мөндрийн улмаас 1500 гаруй тусламжийн дуудлага ирснээс барилга байшин сүйдсэн гэх дуудлага 1000 гаруй байжээ.

Сүүлийн хэдэн өдөр орсон аадар борооны улмаас Нью Саут Уэльс мужид тохиолдоод байсан гангийн асуудлыг зөөллөж, гал сөнөөгчдөд түймэр дахин асахаас өмнө арга хэмжээ авах боломж олгожээ.

Даваа гарагт аадар бороо үргэлжлүүлэн орно. Борооны улмаас зарим газарт үеэр болж магадгүй. Гэвч хүчтэй бороо асч буй түймрийг зосоож чадахгүй гэж албаныхан мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

 
С.Эрдэнэ сонгуулийн тойрог байгуулах асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарт санал хүргүүлжээ
С.Эрдэнэ сонгуулийн тойрог байгуулах асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарт санал хүргүүлжээ
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.