Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн хамгийн баян 2000 хүн 4.6 тэрбум хүний дайтай хөрөнгөтэй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 36 секунд

Дэлхийн хамгийн баян 2.153 хүн 4.6 тэрбум хүний хөрөнгийг нийлүүлсний дайтай мөнгө эзэмшиж байгааг энэрлийн сан Оксфамаас даваа гарагт мэдэгдлээ.

Цалингүй эсвэл цалин багатай охид, эмэгтэйчүүд дэлхийн эдийн засагт технологийн салбараас гурав дахин илүү орлого оруулж байгааг мөн дурджээ.

Швейцарын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн форумаас өмнө гаргасан Найробид удирдлагатай тус энэрлийн сангийн тайланд тусгаснаар дэлхий даяар өдөр бүр эмэгтэйчүүдийн ажиллах 12.5 тэрбум цаг ямар ч цалингүй, нэргүй өнгөрч байна гэжээ.

“Time to Care” тайланд ямар ч үнэ хөлсгүй хийсэн эмэгтэйчүүдийн ажил жил бүр дэлхийн эдийн засагт 10.8 их наяд доллар оруулж байгаа гэх тооцоо гаргасан байна.

“Эдийн засгийн нуугдмал хөдөлгүүрийг онцлох ёстой. Энэ асуудлыг өөрчлөх нь зүйтэй” гэж Энэтхэгийн Оксфамын захирал Амитаб Бехар хэлжээ.

Энэ асуудлыг шийдэхийн тулд засгийн газруудын зүгээс чинээлэг иргэдийг зайлшгүй татвар төлүүлж, авсан татвараараа наад захын хэрэгцээ болох ундны цэвэр ус, эрүүл мэндийн үйлчилгээ, чанартай сургуулиар хангах ёстой гэжээ. 

"Өнөөдөр дэлхийн 30 гаруй оронд бослого болж байна. Гудамжинд жагссан тэдгээр хүн юу хэлэх гээд байна вэ? Тэд шударга бус байдлыг хүлээн зөвшөөрч, ийм нөхцөлд амьдарч чадахгүй гэдгээ мэдэгдэж байна" гэж Амитаб Бехар Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Эх сурвалж: Reuters

УИХ-ын дарга агсан Л.Энэбишийн хүү Э.Мөнх-Очир намаасаа урвасан уу
УИХ-ын дарга агсан Л.Энэбишийн хүү Э.Мөнх-Очир намаасаа урвасан уу
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц