Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол боксчид 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медал хүртэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Турк улсын Станбул хотноо нэгдүгээр сарын 13-18-нд болсон Ахмет Комертийн нэрэмжит олон улсын XXXIII тэмцээнд хүчээ сорьсон Монголын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэн багаараа II байрт шалгарав.

Эрэгтэйчүүдийн 52 кг, 57 кг-д “Алдар”-ын ах дүү ОУХМ Х.Энхмандах, Х.Энх-Амар нар алтан медалийн эзэд болсон бол “Ширэн бээлий” клубийн О.Бямба-Эрдэнэ 75 кг-н жинд алтан медалийн эзэн болсон байна .

Мөн ОУХМ Б.Чинзориг 64 кг-д хүрэл медаль хүртсэн байна. Эмэгтэй боксчдоос 75 кг-д ОУХМ М.Мягмаржаргал, 69 кг-д У.Шинэцэцэг нар мөнгө, 51 кг-д ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Хятадад тархсан шинэ вирусны улмаас гурав дахь иргэн нас баржээ
Хятадад тархсан шинэ вирусны улмаас гурав дахь иргэн нас баржээ
 
Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Салман бин Ибрахим Ал Халифа хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарт мэндчилгээ ирүүлж, баяр хүргэжээ