Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад тархсан шинэ вирусны улмаас гурав дахь иргэн нас баржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 55 секунд

Хятадад шинэ вирусээр өвчилсөн гурав дахь иргэн нас барсныг Үхань хотоос мэдэгдлээ гэж China Daily мэдээллийн агентлаг твиттер хуудастаа жиргэлээ. 

Одоогоор шинэ вирусээр 201 хүн өвчилж, Бээжинд бас тархаад байна. Өвчин анх тархсан Үхань хотод 170 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас есөн хүн хүнд нөхцөлд байна.

Тайландад шинэ вирусээр өвчилсөн тохиолдол хоёр гарсан бол Японд бас нэг тохиолдол илэрсэн. Өвчтөнүүдийн аль аль нь Хятадын Үхань хот руу зорчсон байжээ.

Үхань хотод шинэ вирусээр өвчлөгчдийн ихэнх нь Хуанан далайн бүтээгдэхүүний захад очсон байсан. Тус захыг нэгдүгээр сарын нэгэнд хаасан. Эрүүл мэндийн ажилтнууд захаас авсан вирусийн шинжилгээний хариу эерэг гарсныг лхагва гарагт мэдэгдсэн.

Хуанан захад зөвхөн далайн гаралтай бүтээгдэхүүн гэлтгүй шувуу, туулай, могой гэх мэтчилэн бусад төрлийн амьтан байсан нь шинэ вирусийг амьтнаас хүнд халдсан байх магадлалтай гэсэн таамгийг дэвшүүлээд байна.

Хятадын шинэ жилийн баяр нэгдүгээр сарын 25-нд болно. Баярын үеэр хэдэн зуун сая хүн аялах учраас вирусийн тархалт нэмэгдэж магадгүй гэсэн айдас байна.  

Дэвсгэр мэдээ

Хятадын мэргэжилтнүүд тус вирусийг коронавирус гэж тогтоожээ. Корнавирус бол вирусийн нэг бүл. Гэхдээ корнавирусын төрлөөс зөвхөн зургаа нь л хүнд халдварлах боломжтой байдаг. Харин шинэ вирус долоо дахь нь болж байгаа юм.  

2002 онд Хятадад гарсан корнавирусээр үүсгэгддэг хүнд хэлбэрийн амьсгалын замын хам шинжээр 8.098 хүн өвчилснөөс 774 нь нас барсан байдаг.

Коронавирусын төрлүүд энгийн ханиаднаас үхэлд хүргэх ч чадалтай. Харин шинэ вирусийн хувьд дунд хавьцаа нь байгаа аж.

Эх сурвалж: China daily, AL JAZEERA

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ
Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц