Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод суугаа нутгийнхныхаа идшийг нь ачсан цуваа замдаа гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Говь-Алтай аймгийн Засаг даргын санаачилгаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч  буй нутгийн иргэд болон оюутан залуучуудыг махны хомсдолд орохоос сэргийлэн нутгийн малын махыг хүргэх зорилгоор “Хүргэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. 

Тус арга хэмжээнд  Говь-Алтай аймгийн 17 сумын 2800 гаруй өрхийн 271 тонн махыг  31 машинд тээвэрлэн өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэгдсэн журмаар “Бор  давсны овоо”-н дээрээс  нийслэл хотын зүг хөдлөв.  

Цуваанд оролцогч жолооч нарт эрүүл мэндийн газраас халдвар хамгаалалтын иж бүрдэл, Засаг даргын Тамгын газраас дархлаа дэмжих бүтээгдэхүүний багц өгсөн бол Мэргэжлийн хяналтын газар болон аймгийн Онцгой байдлын газраас  чиг үүргийнхээ дагуу зөвлөгөө зөвлөмж өгч ажиллалаа.

17 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна
17 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.