Одоогийн байдлаар QR код бүхий зөвшөөрөлтэй 17,006 автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Энгийн өдрүүдэд 450,000-500,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог.
Цагийн хязгаарлалтын өдрүүдэд 41000, хязгаарлалтыг сунгахад 80,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байжээ. Харин иргэдийн хөдөлгөөн 70-90 орчим хувь буурсан байна.
Давхардсан тоогоор 13,163 чиглэлд 35,576 албан хаагч нийтийн хэв журмыг сахиулан, иргэдийн болон авто замын хөдөлгөөний хязгаарлалтад өдөр бүр хяналт тавин ажиллаж байгаа юм.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед тодорхой тогтоосон цагуудад 860 гаруй автобус өдөр бүр үйлчилгээнд явж байна. Нийт 94 чиглэлд 12,961 тээврийн хэрэгсэл 52,455 удаагийн эргэлтээр 1,181,906 зорчигч тээвэрлэсэн байна.