Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК-оос Улсын онцгой комисст зөвлөмж хүргүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 7 секунд

Монгол Улсад коронавируст халдварын дотоодын анхны тохиолдол бүртгэгдэж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой, covid-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос шуурхай үнэлгээ хийж, нөхцөл байдалтай танилцаж, холбогдох гомдол, мэдээллийг шалгажээ. Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Комиссын гишүүд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяа Түр хамгаалах байр, Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн газрын харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр, 107, 108 утас, Хан-Уул дүүргийн Хүүхэд хамгааллын байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа Цагдан хорих 0461 дүгээр хаалттай ангид, 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17, Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороодод тус тус ажиллаж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна.

2020 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн шилжсэнээс хойш иргэд, байгууллагаас Комисст хандаж нийт 539 гомдол, мэдээлэл ирүүлсний 51 нь короновируст халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаатай холбоотой байгаа бөгөөд гомдлын дагуу мөн шалгалт хийжээ. Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хууль тогтоомжоор баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний Комисс  Улсын Онцгой Комисст зөвлөмж хүргүүлсэн байна. Үүний зэрэгцээ, 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд Комисс орон нутгийн ажилтнуудтайгаа цахим хурал хийж, цар тахалтай тэмцэх орон нутгийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөж хамтран ажиллах чиглэл өгчээ.

Иргэн Танд коронавируст халдварыг хязгаарлах хөл хориотой холбоотой хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаар гомдол, мэдээлэл байвал ХЭҮК-ын www.nhrcm.gov.mn цахим хаяг, www.facebook.com/nhrcm, www.twitter.com/nhrcm хуудсаар, хүний эрхийн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл 70000222 дугаартай утсанд хандаж болох юм.

УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 23-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Шинэчлэгдсэн хуулийн дагуу УИХ-ын 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 34 дугаар тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын таван гишүүн томилогдсон билээ. 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс ХЭҮК-ын шинэ гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Комиссын даргын үүргийг Комиссын гишүүн Ж.Хунан түр орлон гүйцэтгэж буй юм.

ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хэлэлцэхийг хойшлууллаа
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хэлэлцэхийг хойшлууллаа
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.