Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хэлэлцэхийг хойшлууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан Ерөнхийлөгч 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг нь хойшлуулах санал гаргалаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2021 оны төсвийн зарлага хэт цамаан байна. Цар тахлын эсрэг вакцины асуудлыг тусгах ёстой хэмээн үг хэлээд Төсвийн байнгын хороог хуралдуулах санал гаргасан юм.

Ингээд Б.Жавхлан, С.Бямбацогт нар гишүүдийн гаргасан саналаар санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Мал, мах борлуулах асуудлыг орон нутагтаа бол удирдлагууд нь зохион байгуулна
Мал, мах борлуулах асуудлыг орон нутагтаа бол удирдлагууд нь зохион байгуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд