
Монголбанк гуравдугаар сарын хурлаар бодлогын хүүг 2 нэг хувиар эрс чангаруулж 12 хувь болгосон. Энэ нь зээл хумигдах, эргээд зээлийн хүү нэмэгдэнэ гэсэн үг. Тэгвэл энэ оны нэгдүгээр улиралд арилжааны банкуудын хэрэглээ, тэтгэвэр, автомашин, цалингийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх улирлаас бага зэрэг нэмэгджээ.
Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр улиралд иргэдэд олгосон цалингийн зээлийн жигнэсэн дундаж хүү 17.4 хувь байсан бол 2025 он гарсаар 0.1 хувиар нэмэгдэж 17.5 хувь болжээ. Мөн хэрэглээний зээлийн жигнэсэн дундаж хүү 22.5 хувь байсан бол энэ оны эхний улиралд 23.9 хувь болж нэмэгдэв. Харин малчны зээлий жигнэсэн дундаж хүү 0.2 хувиар буурсан байна.