УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан ирэх долоо хоног хүртэл түр хойшлов.
Тодруулбал, тус дэд хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч тус хорооны 3 гишүүн л байгаа бөгөөд бусад Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар гадаадад томилолттой байгаа учир ийнхүү хойшлуулсан байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж буй. Мөн Н.Номтойбаяр гишүүн уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ хэргийн нууцыг задруулсан, хэргийг шалгах явцад саад учруулсан хэмээн үзэж ийнхүү бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлсэн байна.