Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт нас барсан хүмүүсийн тавны нэг цусны халдвараар амиа алдаж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 20 секунд

Дэлхий даяар амиа алдаж буй хүмүүсийн шалтгааны тавны нэгийг цусны халдвар эзэлж байна. Уг өвчнийг өөрөөр цусны хордлого ч гэж нэрлэдэг.

Жил тутамд 11 сая хүн цусны халдвараар амиа алдаж байгаа нь хорт хавдраас болж амиа алдаж байгаа хүмүүсээс ч илүү байгаа юм.

Ихэвчлэн бага, дундаж орлоготой орны иргэд өвчилж байгаа ч, чинээлэг орнууд ч бас цусны халдвартай тэмцэж байна.

Цусны халдвар буюу сепсис гэж юу вэ?

“Чимээгүй алуурчин” гэж нэрлэгддэг цусны халдварыг илрүүлэх тун хэцүү. Дархлааны систем хэт ачаалснаар үйл ажиллагаа алдагдаж өвчний вирустэй тэмцэхийн оронд өөр рүүгээ дайрах нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Ингэснээр эд эрхтний үйл ажиллагаа доголдоход хүрдэг. Уг өвчнийг эмчилж чадсан ч гэлээ урт хугацааны гэмтэл, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол цөөнгүй.

Элэгний өвчин эсвэл суулгалт үүсгэдэг бактери, вирусууд цусны халдварыг үүсгэх томоохон шалтгаануудын нэг.

Цусны халдварын шинж тэмдэг:

  • Хэл яриа ойлгомжгүй болох
  • Чичрэх, булчин өвдөх
  • Бүтэн өдөржингөө бие засахгүй байх
  • Амьсгаа давхцах
  • Зүрхний хэм өндөрсөх, биеийн хэм ихсэх, буурах
  • Арьсан дээр юм туурах, өнгө нь алдагдах

Эх сурвалж: BBC

Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхийг хүсэв
Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхийг хүсэв
 
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.