Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Nomadia fighting Championship” тулааны спортын олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 58 секунд

Монгол тулаанчдын ур чадвар, чансааг таниулан сурталчлах зорилготой "Nomadia fighting Championship" тулааны спортын олон улсын тэмцээн өнөөдөр “UG Arena”-д эхэлнэ. Тус тэмцээнийг холимог тулааны олон холбоод нэгдэн хийхээр болсон байна.

Тулааны спортын дөрвөн төрөлт болох ММА, кикбокс, муай тай, сабмишин грапплингийн олон улсын тэмцээн манай улсад анх удаа зохиогдох гэж байна. "Nomadia fighting Championship" тэмцээнд Монгол, Тайланд, Узбекистан, Казахстан, Киргизстан, Австрали, Украйн зэрэг орноос тулаанчид ирэхээр болсон юм. Нийт есөн тулаан болохоор төлөвлөсөн байна.

Энэ удаагийн тэмцээний оргил тулаан нь холимог тулаанч М.Нандин-Эрдэнийн “NFC” холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайланд улсын тамирчин Танавит Ликиттэй тулалдах тулаан юм.

“Nomadia fighting Championship” тулааны спортын олон улсын тэмцээн маргааш “UG Arena”-д эхэлнэ
“Nomadia fighting Championship” тулааны спортын олон улсын тэмцээн маргааш “UG Arena”-д эхэлнэ
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.