Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Зеландад 100 гаруй үхсэн далайн гахай олджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 59 секунд

Шинэ Зеландаас зүүн өмнө зүгт оршдог Чатем бүлэг арлын эрэг дээр 100 гаруй хар болон афалин төрлийн далайн гахай шидэгдсэн байна.

“Radio New Zealand” радиогоор мэдээлснээр, байгаль хамгаалагчдыг очиход 97 хар далайн гахай, гурван афалин дельфин үхсэн байжээ. Амьд 26 далайн гахай байсан боловч хуурай газар дээр удаан хугацаагаар байсан тул усанд нь буцааж тавьсан ч аврах боломжгүй болж, нойрсуулдаг тариа хийлгэв.

2018 оны есдүгээр сард Чатем бүлэг арлын хойд эрэг дээр хар далайн гахай олноороо үхсэн тохиолдол бүртгэгдэж байжээ. Долоо хоногийн өмнө байгаль хамгаалагчид Шинэ Зеландын өмнөд хэсэгт орших Стюарт арлын эрэг дээр 150 дельфин шидэгдэж, үхсэн байсныг илрүүлсэн байна.

Буриадад халдварын тохиолдол нэмэгдсээр байна
Буриадад халдварын тохиолдол нэмэгдсээр байна
 
Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Замын-Үүд сумын 30 жилийн ойн бөхийн барилдаанд зодоглоно
Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Замын-Үүд сумын 30 жилийн ойн бөхийн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.