Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусны мөнгөө төлөөгүй иргэн “Жолоочид хэл амаар доромжлуулаад буулаа“ гэж гомдол гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Нийтийн тээврийн бодлогын газарт Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Ө "Ч:73 “ТЭЦ4-Зунжин худалдааны төв” чиглэлийн 4-049 гарааш дугаартай автобусанд 32-ын буудлаас суугаад жолоочид хэл амаар доромжлуулаад буулаа. Гомдолтой байна. Шалгаж арга хэмжээ авч өгнө үү" гэх гомдлыг гаргажээ.

Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний "Блюбус" ХХК-ийн 4-049 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн дөрөвдүгээр сарын 14-ний 15:00 цагийн үеийн хяналтын камерын бичлэгийг шалгажээ. 32-ын тойргийн автобусны зогсоолоос эрэгтэй зорчигч хөлс төлөлгүй сууж, жолоочийн шаардлагыг биелүүлээгүй байдал харагдсан тул гомдол гаргагчийн буруу гэж үзсэн байна.

D.Petition:  Иргэн П.Саранзул нууц амрагийг 5-10 саяар торгох хуулийг санаачлах санал гаргажээ
D.Petition: Иргэн П.Саранзул нууц амрагийг 5-10 саяар торгох хуулийг санаачлах санал гаргажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.