Япон улсад өдөрт хамгийн өндөр вирусын тохиолдол бүртгэгдсэн ч сургуулиа хаахгүй хэмээн боловсролын сайд мягмар гарагт мэдэгджээ.
"Хэдий өдөрт хамгийн өдөр вирусын тохиолдол бүртгэгдээд байгаа ч бид сургуульд хөл хорио хүсэлтийг авч үзэхгүй" гэж Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Коичи Хагиуда хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн байна.
Япон дахь коронавирусын өдөр тутмын өвчлөлийн тоо 2000 давсан тул сайд нар сургуулиудыг “хамгийн их сонор сэрэмжтэй байхыг” уриалжээ. Хагиуда хэлэхдээ Японы их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хуваарийн дагуу 1-р сард явуулна гэж хэлээд вирусын эсрэг нарийн арга хэмжээ авахыг их сургуулийн төлөөлөгчдөд уриалав.
Хоёрдугаар сарын сүүлээр Ерөнхий сайд асан Шинзо Абэ бага, дунд, ахлах сургуулиудыг коронавирусын халдвар ихэссэн тул түр хугацаагаар хаахыг санал болгожээ.
Эх сурвалж: Kyodo news