Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн гүүрний дам нурууг өнөөдөр угсарч эхэлсэн талаар Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Зайсангийн хуучин гүүрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж хаасан юм. Харин өнгөрсөн гуравдугаар сарын 7-ны өдөр хуучин гүүрийг буулгаж дууссан аж.
Гүүрний бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойш шал суурийн арматур, дам нуруу бэлтгэх, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулалт хийж, өнөөдөр ийнхүү дам нурууг угсарч эхэлжээ. Харин зорчих хөдөлгөөнийг ирэх 6-р сард нээхийг Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!