Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний үнийн уналтаас шалтгаалж Ганцмод боомтын нүүрс ачиж, буулгах талбай дүүрч, экспорт буурчээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 1 секунд

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо.

Тодруулбал, Нүүрсний үнийн уналт, цаашдын тодорхойгүй байдлын улмаас худалдан авсан нүүрсээ цааш зарж чадахгүй байгаагаас экспортын гол боомт болох Ганцмод боомтын нүүрс ачиж, буулгах талбай дүүрч экспорт буураад байна.

Энэ оны эхний улиралд Монгол Улсын нүүрсний экспорт 17.5 сая тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар буураад байна. Түүнчлэн, нүүрсний үнэ унасан нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд сөргөөр нөлөөлж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний улиралд нийт 47 удаагийн биржийн арилжаа зохион байгуулснаас 12 нь амжилттай, 35 нь амжилтгүй болжээ.

М.Бадамсүрэн: Сумын Засаг дарга Үндэстан дамнасан компаниудтай хөгжлийн асуудлаар гэрээ байгуулахад учир дутагдалтай
М.Бадамсүрэн: Сумын Засаг дарга Үндэстан дамнасан компаниудтай хөгжлийн асуудлаар гэрээ байгуулахад учир дутагдалтай
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.