Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түрээслэгчид: Цахилгааны засвараас үүдэлтэй гал гарсан байж магадгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өчигдөр /2025.04.14/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Шинэ мөрөн" худалдааны төвд гал гарч, барилга бүхэлдээ шатсан. Галыг унтраахаар 27 алба хаагч ажиллаж байсан ч тус худалдааны төвийн нэг давхарт ахуйн газны худалдааны лангуу байдаг бөгөөд галын үеэр дэлбэрсэн учраас гал унтраах авто машины ус хүрэлцээгүй болжээ. Улмаар ус зөөж, галын тархалтыг зогсоох бүх талын арга хэмжээг авсан ч харамсалтай нь худалдааны төвийн барилга бүхэлдээ галд автсан байна. Тус төвд 260 гаруй түрээслэгчид үйл ажиллагаа явуулж байсан аж. Түрээслэгчдийн өгч байгаа мэдээллээр тус төвийн барилгад цахилгааны засвар хийж байсан ба галын шалтгааныг цахилгаанаас үүдэлтэй байж болзошгүй хэмээн түрээслэгчид үзэж байгаа аж.

Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.