ХБНГУ-аас шуудан илгээмжээр цай, савангийн хайрцагт 840 грамм Хашиш гэх нэршилтэй мансууруулах бодис хийж улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Гаалийн байгууллага 2025 оны эхний улиралд шинэ төрлийн хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 7 удаагийн үйлдлийг таслан зогсоосон байна.

Илрүүлсэн хэрэг, зөрчлөөс онцолбол:

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа гаалийн хяналтын бүсэд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ХБНГУ-аас шуудан илгээмжээр Монгол Улсын иргэн Г.Т-гийн нэр дээр илгээсэн илгээмжид цай, савангийн хайрцагт нуун далдалсан нийт 840 грамм Хашиш гэх нэршилтэй мансууруулах бодис байсныг рентген хяналтаар гаалийн албан хаагчид илрүүлж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт үйлдлийг таслан зогсоож харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллаа. Тухайн 840 грамм Хашиш гэх нэршилтэй бодис нь ойролцоогоор 3360 хүний нэг удаагийн мансуурах хэрэглээ болж байна.

Иймд иргэд та бүхэн гадаад улс оронд зорчихдоо бусдаас дайвар ачаа авахгүй байх, бусдад хувийн мэдээлэл, бичиг баримтаа өгч ашиглуулахгүй байхыг анхаарч өөрийгөө болон гэр бүл ойр дотнын хүмүүсээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.

Нийслэлийн хөдөлмөр халамжийн газрыг татан буулгана
Нийслэлийн хөдөлмөр халамжийн газрыг татан буулгана
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!