Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Озэки Такакейшо Кюүшюү Эзэн хааны цом хүртжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 36 секунд

Японы "Рёогокү Кокугикан" ордонд 15 хоног үргэлжилсэн мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд 13 даваатай Озэки Такакейшо нэмэлт барилдаанд давснаар түрүү бөхөөр тодорч, Японы эзэн хааны цомыг хүртлээ.

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюүгийн 15 дахь өдрийн барилдаанд Озэки Такакейшог Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Абисэтаоши мэхээр давснаар ганцаараа тэргүүлж явсан Озэкитэй адил 13 даваатай болж нэмэлт барилдаан хийхээр болов.

Харин Макүүчи буюу дээд зиндааны барилдааны түрүү бөхийн төлөө Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакейшо нар дахин барилдахад Такакейшо ошидаши мэхээр давж түрүүллээ.

Хоошёорюү С.Бямбасүрэн /М13/, Эндо-д /М-7/ хатакикоми мэхээр ойчиж 8 унаа, 7 даваатай энэ башёг дуусгалаа. Өнөөдөр Ичиножёо А.Ичинноров /М13/, Чёошома Г.Мөнхсайхан-г уватедашинаге  мэхээр унагаж  8 даваа, 7 унаатай болов.  Харин Чёошома 8 даваа, 7 унаатай болж тэд энэ башёд 50 хувийн амжилтаа хийлээ.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М/, Комүсүби Такаясү-г /М14/ ёрикири мэхээр ойчиж 8 даваа, 7 унаатай башёг дуусгаж байна. Энэ башёд мөрөндөө гэмтэлтэй байсан Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-1/ энэ өдөр Окиноүми-д /М-3/  уватенаге мэхээр ойчиж 11 унаа, 3 даваатай амжилт  тааруухан барилданаа дуусгажээ.

Хөдөө орон нутагт иргэдийг хэрхэн тусгаарлахыг журамлах шаардлагатай байна
Хөдөө орон нутагт иргэдийг хэрхэн тусгаарлахыг журамлах шаардлагатай байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд