Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Батзориг: Өдөрт 5000 хүн ирнэ гэж тооцоолсон ч өчигдөр 10 мянган хүн ирээд хоол эрт дууссан. Өнөөдөр 21.00 цаг хүртэл хоол гарна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

“UB food” фестивалийг өчигдрөөс эхлэн төв талбайд зохион байгуулж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа тус арга хэмжээний талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Г.Батзоригоос тодруулахад, "“UB food” фестивалийн эхний өдөр буюу өчигдөр зохион байгууллалтын хувьд бага зэргийн алдаа гарсан. Өнөөдөр бид алдаагаа засаад иргэдийг бухимдуулахгүй, эмх цэгцтэй байлгахад анхаарч байна. Бид өдөрт 5000 орчим хүн ирж үйлчүүлнэ гэж тооцож байсан ч өчигдөр 10 мянга орчим хүн зорьж ирсэн. Төв талбайн асарт 5,000 төгрөгийн төлбөр төлж ороод бүх хоолноос үнэгүй идэх боломжтой Тэдэн цаг болоод гарах ёстой гэсэн хугацаа байхгүй. Өдөр бүр 12.00 цагаас үүдээ нээж байгаа. Оройн 21.00 цаг хүртэл ажиллана. Өчигдөр хоол эрт дуусаад орой хоолгүй болсон. Өнөөдөр тэр алдаагаа давтахгүйн тулд 21.00 цаг хүртэл хоолоор үйлчлэхээр ажиллаж байна. Маргаашнаас гандангийн гурилтай шөл гарна. Оройн цагаар гурван ААН пиво худалдаалж байгаа" гэлээ.

Х.Баттулгыг шалгуулахаа мэдэгдсэн Н.Учрал сайдын мэдээллийн ОНЦЛОХ ЗУРГААН ЭШЛЭЛ
Х.Баттулгыг шалгуулахаа мэдэгдсэн Н.Учрал сайдын мэдээллийн ОНЦЛОХ ЗУРГААН ЭШЛЭЛ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна