Х.Баттулгыг шалгуулахаа мэдэгдсэн Н.Учрал сайдын мэдээллийн ОНЦЛОХ ЗУРГААН ЭШЛЭЛ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 44 секунд

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараагаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдэл хийж, "Төгрөг нуурын орд"-той холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгуулахаа мэдэгдээд, зарим ноцтой мэдээллүүдийг хэллээ. Тэгвэл түүний мэдээллээс онцлох зургаан эшлэлийг хүргэж байна.

  1. 2006 онд Х.Баттулга 90 хувийг, Я.Батсүх 10 хувийг нь эзэмшиж байсан CAMEX ХХК "Төгрөг нуур энержи" компанийг 100 хувь эзэмшдэг
  2. Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан, оффшороос оффшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан
  3. 2009 онд Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа өөрийнхөө компанитай буюу CAMEX PTE LTD -ын охин компанитай МУ-д уул уурхайн лиценз олгож оронд нь дэд бүтэц барих, орон сууцжуулах гэрээ байгуулсан
  4. Х.Баттулгын 90 хувийг нь эзэмшдэг CAMEX ХХК Сингапурт бүртгэлтэй компани руу 100 хувь шилжсэн. Тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь түүний төрсөн охин Б.Намуун, хамтран бизнес эрхэлж байсан Билли Лимийн Лим Сеон нар
  5. 2010 онд 250 сая ам.доллароор зарагдсан компанийн хувьцааг 2016 онд Монгол Улсад бүртгэлтэй компанид үнэ төлбөргүй шилжүүлсэн
  6. Хонгконг дахь компанид шилжиж ирэхдээ 250 биш 200 мянган ам.доллароор зарагдсан гэдэг үг гэрээнд байдаг
Ж.Эрхэмбаатар: Женкогийн томилсон Ерөнхий прокурорыг улираан томилоод Женкод хариуцлага тооцох уу, тэ
Ж.Эрхэмбаатар: Женкогийн томилсон Ерөнхий прокурорыг улираан томилоод Женкод хариуцлага тооцох уу, тэ
 
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!