Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилжээ. Өнөөдөр /2021.11.18/ УИХ-ын гишүүн асан Д.Ганболд ажлаа хүлээж авч байна. Улс төрийн хүрээнийхэн түүнийг МАН-ын хотын фракцынханы төлөөлөл гэлцдэг.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр томилогдож буй Д.Ганболдын хувьд,

  • 1987-1988 онд УБ хотын Налайх районы АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст зааварлагч, нягтлан бодогч
  • 1988-1989 онд Дорнод аймгийн Хилийн цэргийн дугаар ангид хилчин байлдагч
  • 1989-1990 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч
  • 1990-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст татвар болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч
  • 1992-2000 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн хэлтсийн дарга
  • 2000-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • 2008-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Б.Жавхлан: Нүүрс, эрчим хүч, төмөр зам, нефтийн бүтээгдэхүүний үнийг ирэх жилээс чөлөөлнө
Б.Жавхлан: Нүүрс, эрчим хүч, төмөр зам, нефтийн бүтээгдэхүүний үнийг ирэх жилээс чөлөөлнө
 
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.