Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ-ийн эмч нар асрамжийн газрын ахмадуудад үнэгүй үйлчилгээ үзүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

ГССҮТ-ийн эмч, ажилчид энэ сарын 5-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суман дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадуудад тусламж үйлчилгээ үзүүлжээ. Тус төвийн Асаргааны тасагт хэвтрийн 68 ахмад, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай 112 ахмад настан байдаг бөгөөд нийт 187 ахмад байгаа аж. Үзлэгийн үеэр хөдөлгөөн засал, хөдөлмөр засал болон гэмтэл согогийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, сэтгэл зүйчийн зөвлөгөөнд хамруулсан байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна ГССҮТ-ийн хамт олноос цугларсан хандиваар аминдэм, хэрэгцээт эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зүйлсийг өгчээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны тушаалаар нийт 127 ажилтны орон тоо батлагдсан аж. Үүнээс сувилахын төвд- 63, эмнэлгийн тусламж үйлчилгээний албанд -27, асаргаа сувилгаа, сэргээн засах тусламжид- 36 ажилтан ажиллаж байгаа аж.

Л.Дүгэржав агсны охин Д.Болорсүрэнг гэрчийн хамгаалалтад авах талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хуулийн байгууллагад ханджээ
Л.Дүгэржав агсны охин Д.Болорсүрэнг гэрчийн хамгаалалтад авах талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хуулийн байгууллагад ханджээ
 
Сонгинохайрхан дүүрэг Улсын хүүхэд залуучуудын гадна талбайд “Монгол хүүхдүүд-2025” арга хэмжээ зохион байгуулж байна
Сонгинохайрхан дүүрэг Улсын хүүхэд залуучуудын гадна талбайд “Монгол хүүхдүүд-2025” арга хэмжээ зохион байгуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.