Л.Дүгэржав агсны охин Д.Болорсүрэнг гэрчийн хамгаалалтад авах талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хуулийн байгууллагад ханджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

"Төгрөг нуур"-ын лиценз эзэмшигч Л.Дүгэржав агсны охин Д.Болорсүрэн АТГ-т энэ ордтой холбоотой баримтуудыг өгч, хамгаалалтад авах хүсэлтээ өчигдөр /2025.04.08/ өгсөн. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Өчигдрийн АТГ-ын гадаа мэдээлэл хийсэн эмэгтэйд санаа зовних ёстой. Тиймээс би хууль хяналтын байгууллага руу өглөө холдбогдож тэр эмэгтэйг гэрчийн хамгаалалтад авах асуудалд анхаарал хандуулахыг ёстой шүү гэх байр суурийг илэрхийлсэн.Хууль хяналтын байгууллагаас процесс ажиллагаа үргэлжилж байна" гэв.

Л.Дүгэржав агсны охин Д.Болорсүрэн "Аав маань бурхан болсон ч би амьдармаар байна. Айж байна. Тиймээс намайг хамгаалалтад аваач гэж АТГ-д хүсэж байна. Би охиных нь хувьд харддаг. CAMEX гэж компанийн захирал Деннис бурхан болсон, энэ ордын 20 хувийг эзэмшигч байсан аав маань бурхан болсон. ТУЗ-ийнх нь дарга ч гэсэн бас бурхан болсон. 7 удаа антарктид явсан, Увсын Тэсийн маш эрүүл чийрэг биетэй аав маань бурхан болсныг охиных нь хувьд би хүлээн зөвшөөрдөггүй. Маш олон хүн залгаж байна. Надад хамгаалалт хэрэгтэй учраас АТГ-т хандаж, өөрт байгаа бичиг баримтаа өгч байна" гэх мэдээллийг өчигдөр өгсөн юм.

Г.Эрдэнэбат: Сүүлийн үед улстөрчид прокуроруудад нөлөөлөх оролдлого их хийж байна
Г.Эрдэнэбат: Сүүлийн үед улстөрчид прокуроруудад нөлөөлөх оролдлого их хийж байна
 
Б.Зоригтбаяр: Бүтээн байгуулалтын ажлаа бүрэн дуусгаагүй компаниудыг хар жагсаалтад оруулах саналаа Сангийн яаманд хүргүүлнэ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!