Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Хятадын хилийн боомтууд нэгдүгээр сарын 25-27-нд ажиллахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

БНХАУ-ын сар шинийн баяр энэ сарын 25-27-нд тохиож байгаатай холбогдуулан Монгол, Хятадын боомтууд эдгээр өдрүүдэд ажиллахгүй. 

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд нэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна. Талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасны дагуу Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллах ажээ. 

Нэгдүгээр сарын 25-27-нд ажиллахгүй хилийн боомтууд:

  1. Хавирга
  2. Баянхошуу
  3. Сүмбэр
  4. Бичигт
  5. Гашуунсухайт
  6. Шивээхүрэн
  7. Ханги
  8. Замын-Үүд (авто зам)
  9. Бургастай
  10. Байтаг
  11. Булган
  12. Даян

Б.Лхагвацэрэн

Эцэг эхчүүд хүүхдийнхээ суусан автобусны байршлыг хянах боломжтой боллоо
Эцэг эхчүүд хүүхдийнхээ суусан автобусны байршлыг хянах боломжтой боллоо
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.