Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ суусан автобусны байршлыг хянах боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Сургуулийн хүүхдийн автобусны “UB school bus” гар утасны аппликейшныг танилцууллаа. “UB school bus” ухаалаг гар утасны аппликейшн нь эцэг, эхчүүдэд зориулсан сургуулийн автобусаар зорчиж буй хүүхдийнхээ байршлыг хянах, тогтоох зорилготой аппликейшн юм.

Эцэг, эхчүүд тус аппликейшнийг ашиглан сургуулийн автобусаар зорчигч бага ангийн сурагчдад олгосон NFC чип бүхий бугуйвчны бар код болон хүүхдийн мэдээллийг бүртгэнэ. Ингэснээр сурагчид автобусанд суух болон буух үедээ автобусанд байрлуулсан бугуйвчийг уншигч төхөөрөмжид ойртуулан уншуулах бөгөөд эцэг, эхчүүд “UB school bus” аппликейшнээс хүүхдийн автобусны хөдөлгөөн байршлын мэдээлэл болон хүүхдийн автобуснаас бууж, суусан мэдээллийг хянах боломжтой болох аж. 

UB School Bus апп-ийг татах холбоос: Android, iOS

Toyota Land Cruiser 300 загварын автомашин наймдугаар сард гарна
Toyota Land Cruiser 300 загварын автомашин наймдугаар сард гарна
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.