УИХ дахь МАН, АН-ын бүлэг маргааш ээлжит бусаар хуралдахаар болжээ. Тодруулбал МАН-ын бүлэг 10.00 цагаас, АН-ын бүлэг 12.00 цагаас хуралдах бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, УЕП Б.Жаргалсайханыг улираан томилуулах саналаа танилцуулах аж.
Үүний дараа Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улираан томилох асуудлыг эцэслэх юм.