Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Toyota Land Cruiser 300 загварын автомашин наймдугаар сард гарна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

Тоёота компаниас “Land Cruiser” автомашины дараагийн загвар болох “300” серийн автомашиныг энэ оны наймдугаар сарын эхээр гаргахаар төлөвлөжээ. Энэхүү загварын хөдөлгүүрт шинэчлэл хийгдэж, 3.5 литрийн багтаамжтай V6 хосолмол хөдөлгүүр байх боломжтой. 

Land Cruiser 300 загвартаа V8 хөдөлгүүрийг халж, хос турботой V6 хөдөлгүүрийг нэвтрүүлж магадгүй байгаа ажээ. Энэхүү шинэ хөдөлгүүрийг нэвтрүүлж байгаа нь баттай биш байгаа бөгөөд Австрали дахь Тоёота компаниас “Автомашиныг үйлдвэрлэх шатандаа явж байна. Ямар ч хөдөлгүүрээр зохион бүтээгдсэн Австралид тохирох болно. Үүнээс өөр зүйл амлах боломжгүй” гэж мэдэгджээ. Мөн тус автомашин нь дөрвөн дугуйгаар хөтлөгчтэй хэвээрээ байх болно мэдээлсэн байна. Хэмжээний хувьд өмнөх загвараас ялгаатай биш бөгөөд зөвхөн урд талын хэсэгт шинэчлэлт орно. 

Сонирхуулахад, дээрх загвар нь хоёр эгнээ буюу таван хүний суудалтай, гурван эгнээ буюу найман хүний суудал гэсэн сонголттойгоор гарна.

CarMag.com, Carsguide.com

Драмын театрын тоног төхөөрөмжийг шинэчилж засна
Драмын театрын тоног төхөөрөмжийг шинэчилж засна
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.