Дүүжин тээврээр 2026 оноос зорчиж эхэлбэл Яармаг-Нисэхийн түгжрэл буурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Есөн жил /анх 2014 оноос эхэлж, Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайханы үед эхэлсэн/ яригдсан дүүжин тээврийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна гэдгийг мэдээлж байв. Хэдий тооцоолж байснаар өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд барилга угсралтын ажил дуусаагүй ч өнөөдрийн байдлаар тулгуур баганыг байрлуулах ажил үргэлжилж байгаа юм. Энэхүү дүүжин тээвэр нь хоёр шугамтай байх бөгөөд Яармаг-Хархорин чиглэлд болон Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт гэсэн чиглэлтэй юм.

Тодруулбал, нэгдүгээр шугам болох Яармаг-Хархорин чиглэл нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 98 кабинтай байх юм. Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байх тооцоо бий.

Мөн хоёр дахь шугам болох Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай барихаар төлөвлөж буй. Дүүжин тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ гэж үзжээ.

Дүүжин тээврээр зорчих зах зээлийн үнийн тооцооллыг хийгээд үзэхэд 1500 төгрөг байна. Гэхдээ 2600 төгрөгөөр тарифыг тогтоож байж бизнесийн ашиг, алдагдлаа нөхөөд явах боломжтой гэж холбогдох албаны хүмүүс үзэж байгаа юм байна. Дүүжин тээврийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан барилга угсралтын ажлыг нь дуусгах бол 2026 онд зүгшрүүлэлтийн ажил хийгдэж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

“UB FOOD” ФЕСТИВАЛИАС: Узбекистан үндэстний алдарт плов, шашлык, казань кебаб, самса тэргүүтнийг “АМТЛАХ УУ“
“UB FOOD” ФЕСТИВАЛИАС: Узбекистан үндэстний алдарт плов, шашлык, казань кебаб, самса тэргүүтнийг “АМТЛАХ УУ“
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!