Сүүлийн 20 жилийн хугацаанд 987 хүүхэд амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Сүүлийн 20 жилийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 987 хүүхэд амь насаа алджээ. Харамсалтай нь, хүүхдүүдийн дийлэнх нь буюу 443 нь усны осол, 361 нь объектын гал түймэрт өртөж эндсэн байна. Мөн 422 хүүхэд түлэгдэж, бэртэж, өвчилжээ. Гэхдээ энэ бол зөвхөн Боловсролын яаманас гаргасан тоон мэдээлэл. Мөн тоон баримт харвал,

Монгол Улс нийт гурван сая 409 мянга 939 хүн амтай. Эдгээрээс 0-18 насны хүүхэд нэг сая 272 мянга 856 бий. Харамсалтай нь, хүн амын 37.3 хувийг эзэлдэг хүүхдүүдээ асран хамгаалагчийн хэнэггүй байдал, ээлгүй хотын бүтээн байгуулалтаас, төрийн авлига, хариуцлагагүй бодлого шийдвэрээс шалтгаалж хүүхэд бэртэж гэмтэх, зуурдаар амь насаа алдсаар байгааг дээрх тоон мэдээлэл үүний тод жишээ болж байна.

Хүүхдийн бэртэл гэмтэх болон нас баралтын шалтгаан болж байгаа ослыг авч үзвэл:

  • Зам тээврийн осол
  • Мориноос унах
  • Амьгүй механик хүчинд өртөх буюу кран, хүнд, том оврын хэрэгсэлд даруулах
  • Хүчирхийлэлд өртөх
  • Нохойд хазуулах
  • Усанд живэх
  • Түлэгдэх
  • Өндрөөс унах
  • Амиа хорлох зэрэг шалтгаан жагсаалтыг тэргүүлж байна.

Чингэлтэй дүүрэгт эвдэрсэн, эзэнгүй, удаан хугацаанд зогссон тээврийн хэрэгслүүдийг зөөж байна
Чингэлтэй дүүрэгт эвдэрсэн, эзэнгүй, удаан хугацаанд зогссон тээврийн хэрэгслүүдийг зөөж байна
 
Говь-Алтай аймагт хүчтэй шороон шуурганы улмаас 130 орчим айлын гэр нурж, 230 гаруй хашаа унажээ
Говь-Алтай аймагт хүчтэй шороон шуурганы улмаас 130 орчим айлын гэр нурж, 230 гаруй хашаа унажээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!