Хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлын талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан чуулганы хуралдааны үеэр мэдээлсэн. Тэрбээр "1990-2005 оны хооронд бага төрөлтийн үе гэж байсан. Энэ 15 жилийн хугацаа өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлд ажиллах залуучуудын хомсдлыг үүсгэж байгаа. Түүнээс биш 200 гаруй мянган залуус гадагшаа гараад, 130 мянга нь гадаадад ажиллаад, 60-70 мянга нь гадаад оронд суралцаж байгаагаас хомсдолд орлоо гэж гэнэн ойлгож болохгүй юм. Манай хөдөлмөрийн зах зээл бага. Зах зээлд 1.2 сая хүний багтаамж бий" гэв.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!