ГССҮТ: Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор нохойд хазуулж ирэх хүүхдийн тоо нэмэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа талаар ГССҮТ-өөс анхаарууллаа. 2024 оны байдлаар, улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд үүний 77.2 хувь /3558/ нь нийслэлд бүртгэгджээ. Нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46.4 хувь /1651/-ийг 0-19 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна.

Иймд эл нөхцөл байдалтай холбогдуулан ГССҮТ-өөс дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. Үүнд:

▪️ Нохойны хүзүү, сүүлнээс татахгүй байхыг хүүхдэд зөвлөх

▪️ Уяатай болон эзэнгүй нохойд хүрэхгүй байх

▪️ Гудамж, талбайд болгоомжтой явах

▪️ Нохойтой айлд орохдоо уяатай болон хошуувчтай эсэхийг асуух

▪️ Олон тооны нохдоос холуур явах

▪️ Нохой дайрсан үед газарт суух, зугтаж гүйхгүйгээр биеэ хамгаалах

▪️ Нохойтой айлууд хашааны нохдыг уях, гадуур сул тавьж явуулахгүй байх

▪️ Гадуур нохойтой явахдаа хошуувч болон хүзүүвчтэй, хөтөлж явах

▪️ Бага насны хүүхдийг нохойтой хамт орхихгүй байх /хэдий сургасан байсан ч санаандгүй тохиолдлоор хазах магадлалтай/

▪️ Хоолоо идэж байгаа болон унтаж байгаа нохойг тайван байлгах талаар хүүхдэд сануулах

ХЭРЭВ ХАЗУУЛСАН ТОХИОЛДОЛД:

▪️ Эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, вакцины тунд хамрагдах

▪️ Хазуулсан газраас их хэмжээний цус гарсан тохиолдол шархыг цэвэр даавуу эсвэл зориулалтын боолтоор боож, яаралтай арга хэмжээ авах

▪️ Халдвар авахгүйн тулд шархыг тогтмол цэвэрлэж, цэвэр боолтоор боох.

“Ам.долларын ханш өссөөр байна. Сангийн сайд Б.Жавхлангийн “Гадаад валютын нөөц өссөн“ гэх мэдээлэл худлаа болж таарч байх шиг“
“Ам.долларын ханш өссөөр байна. Сангийн сайд Б.Жавхлангийн “Гадаад валютын нөөц өссөн“ гэх мэдээлэл худлаа болж таарч байх шиг“
 
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!