Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 5 хувиар өсчээ

Огноо
Унших
3 минут 21 секунд

ҮСХ-ноос өнөөдөр /2020.01.16/ Монгол улсын 2019 оны макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл өглөө. 

Аж ахуйн нэгж байгууллагын иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 12 сарын эцэст 18,1 их наяд болж өмнөх оны эцээс 870,4 тэрбум төгрөг буюу 5,1 хувиар өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9,4 их наяд төгрөг буюу 52,1 хувь нь иргэдийн зээл 8,7 их наяд буюу 47,9 хувь нь ААНБ-ын зээл эзэлж байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үзүүлэлт 2019 оны 12-р сарын эцсийн  байдлаар 824 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 144,5 тэрбум төгрөг буюу 14,9 хувиар, харин өмнөх оныхоос 24,8 тэрбум төгрөг буюу 2,9 хувиар буурсан дүнтэй гарлаа. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4,6 хувийг эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны 12-р сарын эцэст 1,8 их наяд болж өмнөх сараас 90,9 сая тэрбум төгрөгөөр буурч өмнөх оныхоос 40,6 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлого тусламжийн хэмжээ 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр  11,9 их наяд төгрөг хүрсэн байна. Улсын нэгдсэн төсвийн орлогын 81,7 хувийг татварын орлого, 8,8 хувийг татварын бус орлого, 8,7 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0,8 хувийг тогтворжуулсан сангийн орлого бүрдүүлж байна. Татварын орлого 2019 онд 9,7 их наяд болж тэргүүлж өмнөх оноос 1,5 их наяд төгрөгөөр өссөн байна.

2019 онд манай улс гадаадын 152 оронтой худалдаа хийж бараа эргэлтийн хэмжээ 13,7 тэрбум  ам. долларын хэмжээнд хүрсэн байна. Үүнээс 6,7 тэрбум ам.доллар экспорт, 6,1 тэрбум ам.доллар нь импорт. 2019 онд гадаад худалдааны ашиг 1,5 тэрбум ам. доллар хүрлээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оноос 5,2 хувиар өссөн байна. Нийслэлд хэрэглээ бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцээс 5 хувиар өсжээ.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны байдлаар 17,4 их наяд хүрэв. Өмнөх оноос 8,8 их наяд төгрөгөөр өсжээ.

2019 оны жилийн эцэст улсын хэмжээнд 70,9 сая толгой мал тоологдсон байна. Өмнөх оноос 4,4 сая толгой буюу 6,6 хувиар өссөн байна. Мал сүргийн бүтцийн хэмжээгээр авч үзвэл хонь 45 хувь, тэмээ 0,7 хувь, ямаа 41 хувь, адуу 6 хувь, үхэр 7 хувийг тус тус эзэлж байна.  Хамгийн олон малтай аймгаар Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгууд бүртгэгджээ.

Б.Баярчимэг

Хуванцар хаягдлын “RVM” машиныг 2 сарыг дуустал туршина
Хуванцар хаягдлын “RVM” машиныг 2 сарыг дуустал туршина
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.