Хуванцар хаягдлыг хүлээн авч оронд нь төлбөр төлөх "RVM" машиныг нийслэлийн 12 цэгт байршуулсан. Машины хэрэглээний талаар “Экобин” ХХК-ийн захирал П.Очирпүрэвээс тодрууллаа. Тэрээр “Туршилтын хугацаанд цахилгааны масс болон хүйтний эрчээс хамаараад төхөөрөмж царцах, хуванцар хаягдлаас өөр янз бүрийн зүйл хийж гацаах зэрэг техникийн болон хэрэглээнээс үүдсэн асуудлууд гарч байна. Манай байгууллагын зүгээс туршилтын хугацааны үр дүнг харгалзан дараа дараагийн загвараа илүү сайжруулж боловсронгуй болгох тал дээр хичээнгүйлэн ажиллаж байна” гэлээ.
RVM машинаар үйлчлүүлж буй иргэд хуванцар хаягдлынхаа жин болон доторх шингэний үлдэцийг хянаж хийгээд, тохирсон мөнгөн дүн бүхий QR кодтой тасалбар авах аж. Ингээд тус кодыг “Mongol chat” аппликэйшнаар уншуулж өөрсдийн дансандаа бэлэн мөнгө болгож авах юм байна.
Тус автомат машин хөнгөн цагаан лааз, ундааны сав, жижиг цаасан хайрцаг гэсэн хог хаягдал хүлээн авна. Эдгээр хаягдлыг одоогоор 20 төгрөгөөр авч байгаа юм байна. Харин 1,2 литр хэмжээтэй буюу түүнээс том савыг авах боломжгүй аж.
Одоогоор Нийслэлийн 12 цэгт байршуулаад байна. Эдгээр нь:
-Нийслэл Хангарьд ордны нэгдүгээр давхар
-Улсын их дэлгүүрийн Номин салбар
-Зүүн 4 зам Номин салбар
-Ривер гарден хотхоны Номин салбар
-Наадам центрийн Номин салбар
-Өнөр хорооллын Номин салбар
-19-р хорооллын Номин зэрэг газрууд юм.
Б.Жаргалмаа