Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түгжрэлд автобуснаас буулгахгүй гэсэн жолоочид “бухимдсан“ иргэн өөрөө бурууджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Нийтийн тээврийн бодлогын газраас иргэдийн гомдол мэдээллийг тухай бүрт нь шийдвэрлэж буй. Тус газраас гуравдугаар сарын 25-31-ий өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч зарим арга хэмжээг авчээ. Тухайлбал, түгжрэлтэй үед автобуснаас буух гэсэн иргэн гомдол гаргасныг өөрийнх нь буруу гэж үзэв. Иргэн Н.М: Ч:50 “Улаанхуарангийн эцэс-ТЭЦ-3” чиглэлийн 01-068 гарааш дугаартай автобус түгжрэл дунд бууя гэтэл буулгахгүй гэж хэлсэн. Жолооч утсаараа яриад явсан. Шаардлага тавихад би чихэвчээр ярьж байна гэсэн" гэх гомол мэдүүлжээ. Энэ дагуу шалгалт явуулахад Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 01-068 гарааш дугаартай жолооч гарын оролцоогүй чихэвч ашигласан. Мөн буудлын бус газар бууя гэсэн зорчигчийн буруу байна гэж үзсэн байна.

Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
 
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.