Монголыг зорьж буй жуулчдын 47 хувь нь эко болон адал явдалт аялал сонирхдог

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Аялал жуулчлалын салбар цар тахлын нөлөөнд тэг зогсож, 1.6 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байсан бол өнөөдөр орлогоо 65 хувиар нэмэгдүүлжээ. Тодруулбал, энэ салбар 2023 онд 1.2 тэрбум ам.долларын орлого олсон бол өнгөрсөн онд 808.956 жуулчин хүлээн авч, 1.6 тэрбум ам.долларын орлогыг эдийн засагт төвлөрүүлжээ.

Жуулчдын ихэнх нь Монгол Улсад зун, намрын дулаан цагт ирдэг. Харин гадаадын жуулчдынхаа 23 хувийг өвөл хүлээж авдаг аж. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд ганцаарчилсан аялал трэнд болсон. Тэгвэл Монгол Улсыг зорин ирж буй жуулчдын 47 хувь нь эко болон адал явдалт аяллыг сонирхдог байна. Харин энэ чиглэлийг манай улсын хувьд хөгжүүлэхэд анхаарах шаардлага тулгарч байгаа тулд анхаарах хэрэгтэйг хөндөж байв

Өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг зогсооно
Өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг зогсооно
 
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!