Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эверестэд осолдож амиа алдсан уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг зургаан шерпа амжилттай буулгажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын хоёр уулчин сураггүй алга болж, эрэн хайх ажиллагааны дүнд тэдний цогцсыг олсон билээ. Ингэхдээ хоёр уулчны нэг 31 настай Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг өнгөрөгч тавдугаар сарын 15-нд шерпа нар буулгасан байдаг. Харин Ц.Өсөхжаргалын цогцсыг буулгах ажил хүндрэлтэй байгааг мэдэгдэж байсан. Тэгвэл өчигдөр түүний цогцсыг зургаан шерпа амжилттай буулгажээ.

Эргэн сануулахад, Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралт хийхээр 3 уулчид маань явсан билээ. Авиралтаа эхлүүлсэн 3 уулчны нэг Д.Отгонхүүгийн бие муудаж үндсэн кэмпт ирсэн бол авиралтаа үргэлжлүүлсэн Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар 4-р кемпээс дээш яваад 2 хоногийн турш холбоогүй, сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байдаг. Улмаар эрэн хайх ажиллагааны явцад тэдний цогцсыг олсон байдаг. Гэхдээ хоёр уулчны хувьд Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид болсныг баталсан талаар Монголын уулчдын холбооноос мэдэгдсэн билээ.

СЕХ: Нам эвслийн 1370 нэр дэвшигч, 45 бие даагчийн бичиг баримтыг хүлээн авлаа
СЕХ: Нам эвслийн 1370 нэр дэвшигч, 45 бие даагчийн бичиг баримтыг хүлээн авлаа
 
20-р сургуулийн урд хэсгийн автозамыг энэ сарын 26-29-ний хооронд хааж, засварлана
20-р сургуулийн урд хэсгийн автозамыг энэ сарын 26-29-ний хооронд хааж, засварлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.