НИТХ: Нийслэлийн 2025 оны төсвийн тодотголыг баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, төлөөлөгчид асуулт асууж, хариулт авлаа.

Нийслэл Улаанбаатар хотын 2025 оны төсөвт тодотгол хийх тухай тогтоолын төслийг хурадаанд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхийг саналаар дэмжиж баталлаа. Тогтоолын төслийг НИТХ-ын дарга А.Баяр уншиж танилцууллаа.

Тодруулбал, Нийслэлийн 2025 оны төсвийн орлогын нийт дүн 1 их наяд, 688 тэрбум төгрөг байхаар өөрчилж, Үүнээс татварын орлого нэг их наяд 80 тэрбум 723 сая төгрөг байх бол татварын бус орлого 583 тэрбум 770 сая төгрөг байхаар тусгажээ. Эндээс орон нутгийн сангийн орлогын шилжүүлэг 24.1 тэрбум төгрөг байхаар тус тус тусгажээ.

Харин төсвийн нийт жилд зарцуулах зарлагын хэмжээг 5 их наяд 773 тэрбум байхаар баталсан байна.

Дөрөвдүгээр сарын 1-нээс сайн дурын даатгуулагч 106.920 төгрөг төлнө
Дөрөвдүгээр сарын 1-нээс сайн дурын даатгуулагч 106.920 төгрөг төлнө
 
АЯТАЙХАН
АЯТАЙХАН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!