Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрөвдүгээр сарын 1-нээс сайн дурын даатгуулагч 106.920 төгрөг төлнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөгөөр тогтоосон.

Энэхүү тогтоол нь ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Сайн дурын даатгуулагчид гуравдугаар сарын 31-нийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөгөөр тооцуулах бөгөөд шимтгэлд 89100 төгрөг төлөх юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч нийгмийн даатгалын хувь хэмжээ 13.5 хувь хэвээр үлдсэн. Тиймээс сайн дурын даатгуулагчид ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 106920 төгрөгийн шимтгэл төлөх ажээ.

Л.Оюун-Эрдэнэ: Бүсчилсэн тойргуудад ажиллаж, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль болон Үндсэн хуультай холбоотой ямар өөрчлөлтүүд байж болох тухай ярилцана
Л.Оюун-Эрдэнэ: Бүсчилсэн тойргуудад ажиллаж, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль болон Үндсэн хуультай холбоотой ямар өөрчлөлтүүд байж болох тухай ярилцана
 
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.