Монголд 2.1 сая хүн халамж авч байна. Энэ нь 3.6 сая гаруй хүн амтай улсын хувьд 58 хувь нь нийгмийн халамжинд ямар нэгэн байдлаар хамрагддаг гэсэн үг. Эдийн засагчдын зүгээс халамжийн систем анх сар бүр хүүхдэд мөнгө олгохоос эхэлсэн гэж шүүмжлэлтэй хандсаар байгаа юм. Харин Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Б.Энх-Амгалан өнөөдөр “Хүүхдийн мөнгө, цалинтай ээж халамж биш” гэж үгүйсгэлээ.
Тэрбээр “Хүүхдийн мөнгийг халамжийн хуулиар өгч байгаа шүү дээ. Жилд улсын төсвөөс халамжид 2.4 их наяд төгрөгийг зарж байна гэсэн тоо ярьдаг. Үүний 1.7 их наяд нь дангаараа хүүхдийн мөнгө байхгүй юу.
Тиймээс 600-700 орчим тэрбум нь л халамжид зарцуулж байгаа. Цаашид бид халамжийг зорилтот бүлэг рүү тодорхой болгоё.
Цалинтай ээжийг халамж гэж ойлгохгүй байгаа. Хүн амаа өсгөх хүрээнд байх ёстой. Тэгэхээр хүүхдийн мөнгө, цалинтай ээжийг халамж гэж харахгүй байна. Нэгэнт төсвийн орон зай бага учраас гурван жилд сар тутам 50 мянган төгрөгөөр авах уу, эсвэл нярай үед нь 150 мянган төгрөгөөр олгох уу гэдгийг тооцох ёстой. Тиймээс биш сэтгэл хөөрлөөр 500 мянган төгрөг олгоно гэж ярьж болохгүй” гэсэн юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!