Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.2 сая хүн хамрагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Энэ оны эхний зургаан сард олгосон халамж, тэтгэвэр тэтгэмж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж 3.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсныг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр 20.1 хувиар
  • Нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээ 17.7 хувиар өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.

Харин нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар буурчээ.

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоо 2,247,288-д хүрчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар:

  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж 57.1 хувь
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж үйлчилгээ 10.9 хувь
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж 7.6 хувь
  • Бусад 24.4 хувийг эзэлж байна.
ТАНИЛЦ: Сүүлийн 5 жилд хамгийн олон улсын цолтой БӨХ “төрсөн” ТОП 5 АЙМАГ
ТАНИЛЦ: Сүүлийн 5 жилд хамгийн олон улсын цолтой БӨХ “төрсөн” ТОП 5 АЙМАГ
 
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.