Ирэх сараас зургаан настны нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг орон нутагт эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Эрүүл мэндийн яамнаас "сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого"-ын хүрээнд ирэх сараас орон нутагт зургаан настнуудын дунд эрт илрүүлгийг эхлүүлнэ. Тодруулбал, 21 аймгийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд дунд нүд, шүд, зүрхний эмгэгийн үзлэг хийх юм. Энэ хүрээнд мч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг энэ сарын 24-28-ны өдөр нийслэлд зохион байгуулж байна. Мөн салбарын яам орон нутагт эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулах, оношилгоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох ухаалаг зүрхний цахилгаан бичлэгний аппарат, хараа зүйн оношилгооны цогц тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг тус тус шийдвэрлэжээ.

Өмнө нь Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр анги буюу зургаан настны нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэгийг 2024 оны дөрөвдүгээр улирлаас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 40,749 хүүхдийн 89 хувь нь хамрагдсан байна. Үүнээс зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт 21.4 хувь, шүдний цоорол 79.9 хувь, харааны өөрчлөлт 20.5% -д тус тус илэрсэн бөгөөд дараагийн шатны оношилгоо, эмчилгээний явц 13-66 хувьтай явж байгаа аж.

Орон даяар гамшгийн дохио 16:00 цагт дуугарна
Орон даяар гамшгийн дохио 16:00 цагт дуугарна
 
ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!