Орон даяар гамшгийн дохио 16:00 цагт дуугарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Өнөөдөр /2025.03.27/ орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагт зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Тиймээс иргэдийг айж сандралгүй тайван байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас уриаллаа.

Нэгдэх дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

Хоёр дахь дохио дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна.

Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, дадлага, сургуульдаа идэвхтэй оролцоорой.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд ард, иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгахыг уриалж байна.

СУДАЛГАА: Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгаа Лхагва гарагт хамгийн их явагддаг
СУДАЛГАА: Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгаа Лхагва гарагт хамгийн их явагддаг
 
ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!