“ЖЕТ“-ийн Г.Дашням Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчид ӨРСӨЛДӨНӨ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

"Jet sharing Mongolia" ХХК-ийн захирал Г.Дашням Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ өгчээ. Тэрбээр энэ талаараа "Миний бие өөрийн итгэл үнэмшил, хөлбөмбөгт хайртай найз нөхөд, хамтран зүтгэгчдийн дэмжлэгээр Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ өгөхөөр боллоо.

Өөрийн хөлбөмбөгийн туршлагаа товч дурдвал:

2016 онд Улаанбаатар Сити багийг үүсгэн байгуулсан

2017 онд Холбооны Цомын аварга

2018 Супер Цомын аварга

2019 онд Үндэсний дээд лигийн аварга багаар шалгарч амжилт гаргасан.

2019-2020 МХБХ-ын Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

Түүнчлэн эх орныхоо хөл бөмбөгийн хөгжилд хувь нэмэр болох үүднээс Хөлбөмбөгийн FIFA стандарт талбай (Green Fields), Өвлийн бэлтгэлийн битүү талбайг өөрийн хөрөнгөөр байгуулж 2018 онд ашиглалтанд оруулсан.

Тамирчдын нийгмийн баталгааг сайжруулахад тогтмол анхаарч ирсэн, цалин, урамшуулал, 1 тамирчинд орон сууц, 6н тамирчинд авто машины дэмжлэг үзүүлсэн болно.

Хөлбөмбөгийн холбоог тойрсон бусармаг явдал, шударга бус зүйлстэй анхнаасаа эвлэрч байгаагүй. Их спортыг амьжиргааны суваг болгож, хувийн ашиг сонирхолоор хандах шаардлага, сонирхол, хүмүүжил надад байхгүй. Хөлбөмбөгт хайртай хүн бүртэй зүрх сэтгэл нэгдэж тууштай зүтгэх болно" гэжээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -8 хэм хүйтэн, өдөртөө ялимгүй цас орно
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -8 хэм хүйтэн, өдөртөө ялимгүй цас орно
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Метилийн спирт уусан байж болзошгүй 6 хүний хоёр нь нас барж, нэг нь сэхээнд байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Метилийн спирт уусан байж болзошгүй 6 хүний хоёр нь нас барж, нэг нь сэхээнд байна
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!