Өмнөд Солонгост дэгдсэн түймрийн улмаас 18 хүн амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

БНСУ-д өнгөрсөн амралтын өдрүүдэд ой хээрийн түймэр дэгдэж, 500 гаруй иргэн орон гэргүй болж, 18 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Түймрийн улмаас учирч буй хохирлын хэмжээ нэмэгдсээр байгаа бөгөөд хамгийн сүүлийн байдлаар түймрийн улмаас 18 хүн амиа алдаж 19 хүн бэртжээ.

Үүниы дотор тус улсын түүхийн хосгүй үнэт өв болох 1300 жилийн настай Гоүнса буддын сүм шатсан аж.

Уг сүм бүрэн шатаж, зөвхөн ёслолын хонх нь л үлдсэн байна. Мөн шатсан сүмийн сууринаас олдсон БНСУ-ын үнэт өвд бүртгэлтэй чулуун Будда тэргүүтэй эд зүйлсийг өөр сүмд шилжүүлжээ.

Түймрийн голомтод 1000 гаруй гал сөнөөгч, цэрэг цагдаагийн байгууллагын алба хаагчид дайчлагдан ажиллаж байгаа бөгөөд БНСУ-ын түүхэнд тохиож буй хамгийн том гамшгуудын нэг хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч онцолсон байна.

П.Наранбаяр: 30 албан тушаалд цомхотгол хийнэ
П.Наранбаяр: 30 албан тушаалд цомхотгол хийнэ
 
 “Алтан баззер” сугалаат барилдаан болж байна
 “Алтан баззер” сугалаат барилдаан болж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!